АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жозеф Байден төрийн тэргүүний албан тушаалд томилогдсон эхний өдрөө гүйцэтгэх засаглалын 15 тушаалд гарын үсэг зурлаа. Үүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дахин нэгдэх; төрийн байгууллагуудад заавал амны хаалт зүүж хэвших; Парисын уур амьсгалын хэлэлцээрт эргэн нэгдэх; ядуурлыг бууруулах арга хэмжээний тухай; Мексиктэй хил залгаа нутгийн онц байдлыг цуцлах тухай; Канадтай хил залгаа Keystone XL хоолойн барилгын ажлыг дуусгавар болгох; зарим ислам шашинтай орнуудын иргэдийн АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг цуцлах тухай зарлигууд багтаж байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу нэгдүгээр сарын 20-ний өдрийг үндэсний эв нэгдлийн өдөр болгон тунхаглах бичигт гарын үсэг зуржээ.