Categories
мэдээ цаг-үе

Баруун 4 зам, 100 айл орчмын агаар хамгийн их бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 12 цэгээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 08:00-09:00 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 140-200 байна.

Тодруулбал, Баруун 4 зам, 100 айл байршилд агаар их бохирдолтой заажээ. Харин Монгол газар, Баянхошуу, Бөхийн өргөө, 1 дүгээр хороолол орчмоор агаар бохирдолтой байгаа бол үлдсэн 6 байршилд агаар бага бохирдолтой байна.

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *