Categories
мэдээ цаг-үе

Баруун 4 зам, 1-р хороолол орчимд агаар их бохирдолтой байна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:15 цагийн байдлаар Баруун дөрвөн зам, 1-р хороолол орчимд агаар их бохирдолтой байна.

Тодруулбал, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанар 316 гэсэн үзүүлэлтийг зааж байгаа бол 1-р хороолол орчимд энэ үзүүлэлт 351 байна.

Агаарын чанарын индекс 301-400 зааж байгаа үед их бохирдолтой байна гэж үздэг бөгөөд зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөдөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *