Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн тохижилт үйлчилгээний 6 ажилтан коронавирусийн халдвар авчээ

Тохижилт үйлчилгээний 1,164 ажилтан нийслэлийн зам талбайг цэвэрлэж байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд 18487 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд Улаанбаатарт 21 хүнд илэрлээ. Үүний 6 нь ТҮК-ийн ажилтнууд аж.

Мөн 4 нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой, мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээний 56 хүний 6-д халдвар илэрсэн, БЗД-ийн 17-р хорооны 6 хүн, гэр бүлийн хавьтлуудад илэрсэн. 1353 хүн ойрын хавьтал, 2859 хүн дам хавьтал болон тусгаарлагдаж байна.

Ийнхүү УБ-т нийт 685 бүртгэгдэж, Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1512 боллоо. Сүүлд батлагдсан тохиолдлууд маш хүндэрсэн үедээ илэрч байна. Ингэхдээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлээд эсвэл олон эмнэлэг дамнаж явсан, олон кабинетаар орсон, ингэхдээ дэглэм зөрчсөн байдал үүсгэж байна гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *