Categories
гадаад мэдээ

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо хоёр саяыг давлаа

Дэлхий даяар коронавируст халдварын улмаас нэг өдөрт 15 мянган хүн нас барснаар нийт нас барагсдын тоо хоёр саяыг давлаа. Нэг өдөрт 749 мянган хүнээс халдвар илэрснээр нийт халдвар авагсдын тоо 93.5 сая болсон бол 66.8 сая хүн эдгэрээд байна.

Одоогоор АНУ-д хамгийн их буюу 397.9 мянган хүн нас барсан бол Бразилд 207.1, Энэтхэгт 151.9, Мексикт 137.9 мянган хүн нас баржээ.

Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

АНУ – 4069
Их Британи – 1248
Мексик – 1235
Бразил – 1151
Герман – 1088

АНУ, Их Британи зэрэг оронд хэдий олон хүн нас барсан ч хүн амд эзлэх хувь нь бага байна. Харин нэг сая хүнд ногдох нас баралтын тоо Төв Европын орнуудад хамгийн их байна.

worldometers.info сайтад мэдээлж буйгаар АНУ-д халдвар авсан хүний тоо 23.8 сая болж, 397.9 мянган хүн нас баржээ. Түүнчлэн Энэтхэгт халдвар авсан хүний тоо 10.5 сая болж, 151.9 мянган хүн нас бараад байна.

Энэхүү жагсаалтын 173 дугаарт Монгол Улс 1491 хүн халдвар авч, хоёр хүн нас барсан үзүүлэлттэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *