УИХ -ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Уг хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
Шүүхийн тухай хуульд эрүүдэн шүүх, хууль бусаар яллах зэргээс сэргийлэх зохицуулалт тусгасан. Шүүгчид хэн нэгэн нөлөөлөх оролдлогыг хаасан, хууль зөрчсөн шүүгчид сахилгын бусад шийтгэл ногдуулахаар эрх, үүргийг тодотгожээ.
- Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгчийг ил тодоор сонгон шалгаруулна.
- Шүүхэд шатлан дэвших зарчмыг баримтална.
- Шүүгчийн сахилгын хороо байгуулагдана.
- ШЕЗ-ийг өмнө ерөнхийлөгч томилдог байсан бол одоо шүүгчдийн их хурлаас ерөнхийлөгч УИХ томилно.
- Эхийн одонгоос өөр шагнал авахгүй.
- Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч бус гишүүнийг томилгооны сонсголоор заавал оруулж, батална.
- Шүүгчээс мэргэжлийн шалгалтаас гадна зан төлөвийн шалгалт авна. Шүүгчид ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээдэг болно.