КОВИД-19 түүний хор уршгийн талаар эрдэмтэн багш нар мэдээлэл өглөө.
Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчлөх нь ханиадтай төстэй мэтээр буруугаар ойлгож болохгүй. Хөнгөн өвчилсөн ч хүндрэх талтайг анхаарах хэрэгтэй гэдгийг АШУҮИС, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч Р.Оюунгэрэл онцолж байна.
- Булчингаар өвдөх
- Ядрах
- Нойргүйдэх
- Сэтгэл гутралд орох
- Хэт хүнд үед уушгинд архаг голомт үүсгэх /хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлнө/
Бусад улсын хэвлэлийн тоймоор:
- Зүрхээр байнга хатгах, зүрхний булчингийн үрэвсэл үргэлжлэх
- Амьсгаадах, амьсгалахад хүнд хэвээр үргэлжлэх
- Мартах
- Толгой байнга өвдөх
- Хөдөлмөрийн чадвар буурах
- Нойргүйдэх
- Тайван биш түгшүүрт байдалд байх
- Үеэр өвдөх зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилдэг
- Бусад
Иймээс та өвдөхөөс, ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоос сэргийлээрэй. Мөн бусдыг хамгаалах нь өөрийгөө хамгаалж буй нэг хэрэг гэдгийг хэллээ.