Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 24 цагт 86 хүн эрүүлжүүлэгдэж, 38 иргэн согтуугаар машин жолооджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгджээ.

Нийт дуудлага мэдээллийн 702 нь зөрчлийнх бол хулгайлах гэмт хэргийн ес, гэр бүлийн хүчирхийллийн 88, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 34, гэмт хэргийн шинжтэй 56, хүний биед халдсан 40 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 86 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 38 зөрчил илрүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *