Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас үйл ажиллагаа явуулах салбарууд

Энэ сарын 4-ний өдрийн УОК, Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гараг буюу 11-ний өдрийг хүртэл томоохон голомт гарахгүй бол Хөл хорионы зэрэглэлийг 1 зэргээр бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллуулж байсан үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл өнөөдөр НОК уг асуудлаар хуралдаж, шийдвэрээ гаргажээ. Дараах худалдаа, үйлчилгээний салбаруудын үйл ажиллагааг нээхээр болжээ.

Үүнд:

Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг

Барилгын материалын худалдаа

Модны зах

Авто техникийн зах

Ресторан, кафе, цайны газар

Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп

Хувцас захиалга засвар үйлчилгээ

Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ

Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар

Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар

Цүнх захиалга

Нүдний шил захиалга, засвар

Цоож түлхүүр, цаг засвар

Хими цэвэрлэгээ, угаалга

Гэрэл зураг

Айл нүүлгэх үйлчилгээ

Эд бараа түрээслэх үйлчилгээ

Нийтийн бие засах

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

Авто засвар, дугуй засвар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *