Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас үйл ажиллагааг нь нээхгүй 18 чиглэл, салбар

Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.

Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.

Тодруулбал, захирамжийн хавсралтад тусгаагүй чиглэлийн үйл ажиллагааг нээж байгаа. Арванхоёрдугаар сарын 14-нөөс энэ зохицуулалт хэрэгжиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнтэй холбогдуулан Засаг даргын захирамж гарна” гэв.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар чиглэл:

  1. Хүнсний бус барааны худалдаа, үйлчилгээ
  2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
  3. Бүх төрлийн баар
  4. Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
  5. Цахим тоглоом
  6. Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
  7. Саун, бассейн
  8. Шашны зан үйл
  9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
  10. Үсчин
  11. Гоо сайхны төвүүд
  12. Бариа засал, массаж, алжаал тайлах төв
  13. Амралтын газар, зочид буудал, дэн буудал
  14. Түргэн үйлчилгээний цэгүүд
  15. Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
  16. Нийтийн халуун ус
  17. Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
  18. Таваас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *