Улсын онцгой комиссын шуурхай штаб хуралдаж байна. Хөл хориог хэсэгчилсэн байдлаар сулруулах асуудлаар хуралдаж байгаа эсэхийг Шадар сайдын хэвлэлийн албанаас тодруулахад “Хөл хориог сулруулах талаар биш өөр асуудлаар хуралдаж байна” гэсэн хариултыг өглөө.
Даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан. УОК, Засгийн газар хөл хориог хэсэгчилсэн байдлаар сулруулах эсэх шийдвэр хараахан гараагүй байгаа юм.