Categories
мэдээ нийгэм

ААН-үүд хамтарсан мэдэгдэл гаргажээ

Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын гишүүн компани, ААН-үүд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хамтарсан нэгдсэн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “COVID-19″-ийн цар тахлын улмаас зарласан хатуу хөл хорио, удаа дараагийн тодорхойгүй шийдвэр нь бизнес эрхлэгч, ААН-үүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр зээлд баригдуулж, ажлын байраа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ.

Компаниудын хувьд нөхцөл байдлыг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл бүтэн жил өөрсдийн хамаг нөөц боломжоо шавхаж, тэсэж тэвчиж ирлээ. Үүнээс цааш ажиллах, үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж, мухардалд ороод байна” гэжээ.

Аж ахуйн нэгжүүд дампуурлаа зарлаж, ажилтнаа халахад хүрээд байгааг мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд үйл ажиллагаа бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах, үйл ажиллагаа нь зогссон үйлчилгээний салбарыг үл хөдлөх хөрөнгийн болон газрын төлбөрөөс чөлөөлөх, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах, 2021 оны төсвийг тодотгох, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурджээ.

Эдгээр арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхгүй бол эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлэн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байна гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *