Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: Иргэдийн эрүүл мэндийг бодохоос гадна боловсролд нь ч анхаарах хэрэгтэй

Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль цэцэрлэгийн хамрагдалт болон үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Иргэдийн эрүүл мэндийг бодохоос гадна боловсролд ч анхаармаар байна. Хангалтгүй байна. Ковид цаашид хэзээ дуусах нь тодорхойгүйгээр үргэлжилж байхад бид аргацаасан байдлаар явж байна. Дэлхийн сургуулиуд эртнээс цахимжаад ирсэн, харин ч ковидын үед технологио илүү сайжруулж байна. Дунд хугацаандаа бид ковидын хүндрэлээс салахад хэцүү байна. Тиймээс амь аргацаасан биш илүү цахим хэлбэрт шуурхай шилжих хэрэгтэй байна.

Сэтгэл ханамж, ирц, хичээлийн агуулгын судалгааны тоо хэлж байна. Гэтэл энэ нь бодит байдал дээр чанарын үзүүлэлт болж чадахгүй. Хичээлийн үеэр багштайгаа харилцан ярьдаг, ойлгохгүй зүйлээ шууд асуух боломж нь байна шүү дээ. Хувийн сургуулиуд zoom-ээр хичээлээ хийж байгаа. Улсын сургуулиуд ч үүнийг ажиллах боломж бий. Үүн дээр салбарын яам анхаарч ажиллана уу.

Мөн үндэсний технологийн компаниудтайгаа хамтраад ажилламаар байна. Түүнээс гадна нийслэлийн хамгийн сайн багшаар хичээлийг нь заалгаад түүнийг нь УБ төдийгүй бусад аймагт байгаа хүүхдүүд үзэх боломжийг олгох нь боловсролын чанарын хүртээмжийн нэг асуудал юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *