Categories
мэдээ нийгэм

Л.Цэдэвсүрэн: Төлбөрийн асуудалтай байгаа оюутнуудын хүндрэлтэй байдлыг 2021 оны төсөвт багтаан шийднэ

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Боловсролын салбарт гол хийх гэж зорьж байгаа зүйл бол чанар. Бүх шатны сургалтын байгууллагын чанарыг сайжруулж, сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангана.

2019 онд тодорхой хэмжээний сайжруулалтыг хийснээс хойш одоогоор хөтөлбөр тогтвортой байгаа. Мөн тухайн онд сурах бичиг дээр бага хэмжээний өөрчлөлт орсон. Бид өнөөдрийг хүртэл Ц.Дамдинсүрэн гуайн 1983 оны Монгол хэлний толийг мөрдөж байна. Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Төлбөрийн асуудалтай байгаа оюутнуудын хүндрэлтэй байдлыг 2021 оны төсөвт багтаан шийднэ. ЕБС-д 137 сурах бичиг хэрэглэж байна.

Сургалтын хөтөлбөр олон улсад 10 жил өөрчлөгдөлгүй мөрдөгддөг юм билээ. Үүнийг бид мөрдөхөөр ажиллаж байна. Хувийн хэвшил, төрийн байгууллагын ялгаад байгаа зүйл байхгүй. Төрөөс өгөх ёстой зүйлээ хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн байгууллагад өгч байгаа” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай улсын боловсролын салбар дэлхийд хаана явна вэ? Таны санаачилж хийх гол ажил юу вэ? Боловсролын салбарын хамгийн чухал асуудал таны хувь юу вэ? Монгол хэлний дүрэм юу болоод байна вэ? Оюутнууд хүнд байдалд орчихоод байна. Оюутнууд зээл авна гэсэн болохоор байгаад байдаг. Гэтэл сургууль нь хөөгөөд байна.

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг хүнд байдалд орлоо. Маш олон байгууллага хаалгаа барих боллоо. ААН-ээ аврах талаар бодлого байна уу? Улсынх бол гайгүй. Нэг хэвлэгдсэн сурах бичгийг хэр удаан хэрэглэдэг юм бэ? Агуулга нь шинэчлэгдээд явдаг уу, мөнгө л хийгээд байх шиг санагддаг. ЕБС, СӨБ-ийн багш нар насаараа хүнд ажил хийгээд байр байдаггүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *