Categories
мэдээ нийгэм

​Цахим тоглоомын газар, интернэт кафены үйлчилгээ эрхлэгчдийг нутгийн захиргааны байгууллага хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр боллоо.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав.

-Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлж гэрчилгээ авдаг, харин интернэт кафе ажиллуулахад ямар нэг зөвшөөрөл авдаггүй байсан. Шинэчлэн баталсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар дээрх газрууд болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд тавих шаардлага, хяналт, ажиллах цагийн хуваарийг баталж мөрдүүлэх зэргийг нутгийн захиргааны бүх шатны байгууллага хариуцах болсон юм. Иймээс Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын дагуу мөрдөж байсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хүчингүй болголоо. 2020 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд цахим тоглоомын 590, үүнээс орон нутагт 300, нийслэлд 290 газар ажиллаж байна.

Товч мэдээ

-“Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн стандарт нэвтрүүлэх, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг сайд Л.Цэдэвсүрэнд даалгав. Хөтөлбөрийг Багш бэлтгэх, Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, Ажлын нөхцөл, цалин хөлс гэсэн гурван чиглэлээр хэрэгжүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *