Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ хийх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ

“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс стратегиа өөрчилж, нийслэлд “Нэг өрх-Нэг иргэн” иргэн аргачлалаар бүх нийтээс шинжилгээ авах хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүллээ.

Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Одоо хавьтал тогтоох аргаараа явах нь маш буруу сонголт . Нэг адилхан зүйлээ дахин дахин давтан хийгээд үр дүн хүлээгээд сууж болохгүй. Хавьтлаа сайн тодорхойлж чадахгүй байна, тусгаарлалтын явцад халдвар авч байна. Угтаж хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна. Нийслэлийн өрхүүдээс Нэг өрх-Нэг иргэн аргачлалаар шинжилгээ авахад 7 хоног зарцуулна. Сайн бэлтгэлээ хийж, зохион байгууллаттай хийвэл алдаа гарах буюу шинжилгээ өгөх явцдаа хүмүүс халдвар авахгүй. Түүнчлэн Улаанбаатар хотын 411 мянган өрхөд шинжилгээ хийхэд бүх тоног төхөөрөмж, урвалж оношлуурыг оруулахад нийт 23 тэрбум төгрөг шаардлагатай. Хэрвээ 26-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоовол хоёр их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ. “Оном” сангийн эрдэмтэд гар бие оролцож, хамтран ажиллах хүсэлтээ хүргүүллээ. Эрдэмтдийн багт цалин, мөнгө, гавъяа шагнал хэрэггүй. Бид Монгол гэсэн нэг л эрх ашигтай учраас чаддаг, сурсан юмаараа туслахыг хүсч байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *