Categories
мэдээ улс-төр

Үндэсний их баяр наадмын хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн цахим хуралдаанаар, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ нараас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь нарын гишүүд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ярилцах цаг нь биш.

Нөгөөтээгүүр, хуулийн талаар уяачид, мэргэжлийн холбоод нэгдсэн байр суурьгүй, УИХ-ын зарим гишүүд тодорхой мэдээлэлгүй байгаа тул хэлэлцэх хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлэв. Харин төсөл санаачлагч гишүүд эсрэг байр суурьтай байлаа.

Иймд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Төрийн байгуулалтын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хамтарсан Ажлын баг байгуулж, УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулж, энэ чиглэлийн мэргэжлийн холбоодуудын саналыг нэгтгэх, төслийн талаар нухацтай авч үзэх чиглэлийг өгч төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *