Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг болж байна

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажилласан байна. Үүний хүрээнд сүүлийн 5 жил баримт бичгийн болоод хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж баримтжуулан Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулжээ. Эдгээр зөвлөмж, мэдээллийг танилцуулах зорилгоор өнөөдөр цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна.Тус хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан, ХХААХҮЯ-ны төлөөлөл, Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа юм.

tag3-1024x681 “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” цахим хэлэлцүүлэг болж байна

Цахим хэлэлцүүлгээр “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилт, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн орчин”-ы талаар танилцуулга, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлага зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *