Эрүүл мэндийн яамнаас “Ачтан-Элит клиник” эмнэлэгт үүссэн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Тус эмнэлгийн ажилтнууд 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа шинжилгээнд хамруулсан байна. Ингээд нийтдээ 9 эмч, ажилтнаас коронавирус илэрсэн байна” гэлээ.
Мөн 12 сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.