Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨВӨРХАНГАЙ: Отрын 209 малчин өрх тус бүрт 200 кг нүүрс болон эмийн багц олголоо

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын баг Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр, Орхон, Могод суманд оторлож буй аймгийнхаа малчдыг эргэж, нөхцөл байдалтай нь биечлэн танилцлаа. Тухайн сумдад тус аймгийн 209 малчин өрх отроор яваа бөгөөд өвөлжөө, бууцнаасаа хөөгдөх, татвар хураамж төлөх, адуу малаа хөөлгөх зэрэг асуудал бэрхшээлүүд тулгамдаж байгааг малчид хэлж байв. Ажлын багаас тухайн сумдын удирдлагуудтай уулзаж, малчдыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл тав тухтай өвөлжүүлж, хаваржуулахаар гэрээ хэлцэл хийсэн бөгөөд малчдынхаа нийгмийн үйлчилгээний зардалд зориулж, сум бүрт 10 сая төгрөгийн дэмжлэгийг аймгаас олгохоор шийдвэрлээд байна.Мөн отрын 209 малчин өрх тус бүрт 200 кг нүүрс болон эмийн багц олгож, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ. Ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, БОЭТ-ийн эмч, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн тасгийн болон эмнэлгийн алба хаагчид хамтран ажиллалаа. Аймгаас томилогдсон ажлын дөрвөн баг Булган, Сэлэнгэ, Төв аймгийн 16 суманд оторлож буй 789 малчин өрхөд 188 тонн нүүрсний дэмжлэг үзүүлж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *