Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Иргэдийн дунд алаг цоог хэлбэрээр халдвар тархах магадлал өндөр байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр олон нийтийн дундаас халдвар гарч буй байдал болон хавьтлын хүмүүсийг тогтоох, халдвар авсан уг шалтгаан хаанаас вэ гэдэгт хариулт өгөх юм. Мөн хөл хорионы үед “Ковид-19”-ийн халдварын эсрэг хариу арга хэмжээний гол зорилго, үр дүнгийн талаар иргэдэд мэдээлнэ.

Эрүүл мэндийн сайд Т.МөнхсайханБЗД-ийн нэгдсэн эмнэлэгт том голомт үүссэнтэй холбоотойгоор өргөжүүлсэн тандалт шинжилгээг хийж байна. Тус дүүргийн 85 мянган иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр тохиолдол илрээд байна. Хийсэн шинжилгээний тоотой харьцуулахад халдвар илэрч байна. Хаанаас халдвар авсан нь тодорхойгүй тохиолдлууд мөн илэрч байна. Одоогоор эх үүсвэр тодорхойгүй дөрвөн голомт гарсан. Тухайлбал, Мөнххада компани, Баянзүрх дүүрэгт хийсэн шинжилгээнд ирсэн гэр бүлийн хоёр хүн, Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хоёр хүн, Баянзүрх дүүрэгт биеийн дархлаа султай нэг хүнээс мөн халдвар илэрсэн. Иймээс ард иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал тун өндөр байна. Эх сурвалж нь тогтоогдоогүй хоёр голомт байна. Иргэдийн дунд халдвар алаг цоог хэлбэрээр тархаж байна. Энэ нөхцөл байдал цаашид хэрхэн үргэлжлэх үү гэдгээс их зүйл шалтгаална” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *