ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Баянзүрх эмнэлэгт халдвар батлагдсанаас хойш хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12-р сарын 16, 17-ны өдөр тусгаарласан хавьтлууд 14 хоногийн хугацаанд ажиглалт, тандалтад байж дөрвөн удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул өнөөдрөөс тусгаарлалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомтын ойрын хавьтлууд болох 918 хүнд хянагдаж байна. Нийт хоёр голомттой холбоотой хавьтал болсон 1807 хүн бидний хяналт тандалтад байна”гэлээ.