УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр “Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна” хэмээсэн. Үүнтэй холбогдуулн комедиан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан үг хэллээ.
Тэрээр “УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу цагдаад шалгуулна гэж Б.Ууганбаяр дарга ярьж байна.Өөрсдийхөн алдаа гарахаар дэлхий даяар тийм байна, бид адилхан арга хамжээ авч байна гэдэг. Харин иргэд алдаа гаргахаар иргэд л буруутай, болохгүй байна, утсаар франк хийж, мэргэжлийн үг хэллэг буруу ашиглаалаа л гэнэ. Өчигдөрийн франк ямар хууль тогтоомж зөрчсөнийг ойлгохгүй байна. Өөрсдөө ажлаа муу хийдэг. Уок-ын хараа хяналтад байдаг газраас анх халдвар тархсан. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө халдвар авчихсан байна шүү дээ. Та нарын хариуцлага хаана байгаа юм бэ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маазарна уу, Уок-ыхонд ямар хамаа байна аа. Яг хэний эрхийг зөрчөөд байгаа юм бэ. Одоо бүр шүүмжилж болохоо байх нь л дээ” гэв.