Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр хөдөө орон нутгийн зорчих хөдөлгөөн болон нийслэлд хөл хориог сунгах эсэх талаарх мэдээллийг өглөө.
Шадар сайд Я.Содбаатар “Аймаг хоорондын зорчих хөдөлгөөнд өнөөдрийн мөрдөгдөж байгаа зүйл хэвийн үргэлжилнэ. Голомтгүй бүсээс аймаг хооронд явахдаа асуумж асууж, халдвар хамгааллын дэглэм сахиулан, холбогдох мэдээ мэдээллүүдийг аваад нэвтрүүлж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумыг оруулахгүйгээр бусад аймгуудад энэ дэглэм үргэлжлэн мөрдөгдөнө. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан тухайн үед ямар шийдвэрүүд гарахыг одоогоор хэлэх боломжгүй.
Нийслэлээс гарч байгаа \голомттой бүсээс гарах\ хөдөлгөөн нэгдүгээр сарын 6-н хүртэл хязгаарлалттай. Зөвхөн ачаа тээврийн эрүүл мэндийн шалтгаантай иргэд орон нутгийн хөдөлгөөнд оролцоно. Бусад иргэдийн хувьд хязгаарлалттай байгаа. Цаашид нөхцөл байдал хэрхэхээс хамаараад орон нутаг зорчих хөдөлгөөнтэй холбоотой шийдвэр гарна” гэлээ.
Орон нутгаас хот ирж байгаа хүмүүсийн хувьд голомттой бүсээс ирж байгаа бол PCR шинжилгээний хариутай байна. PCR шинжилгээ байгаагүй бол түргэвчилсэн оношлуурын хариуг харгалзан үзэж, эрүүл бүс гэж тогтоогдсон эсэхийг нь асуумжаар авч нэвтрүүлнэ.