Хавдар судлалын үндэсний төв арванхоёрдугаар сарын 28-наас ирэх оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл гаднаас өвчтөн хүлээн авахгүй гэлээ. Тус эмнэлэгт хийх үйлчилгээг бусад эмнэлэгт тодруулбал, ерөнхий мэс заслыг Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс заслыг “Амгалан” амаржих газарт хийх аж.
Харин өвчтөнүүдийн боолт, химийн эмчилгээг иргэдийн харъяа дүүргийн эмнэлгүүдэд хийхээр зохицуулжээ. Энэхүү нөхцөл байдал өөрчлөгдвөл тухай бүрд нь иргэдэд мэдээлэх юм байна. Хавдар судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар, нийт 134 өвчтөн, 71 сахиур байгаа аж.