Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон 1992 оны Монгол Улсын Ү хамгийн том хувилбарыг бүтээж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байранд заллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг хүндлэн эрхэмлэн дээдлэх, түүний үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүднээс мөн төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих гэж байгаатай холбогдуулан энэ хувилбарыг бүтээсэн байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийн өмнө хүндэтгэлтэйгээр залсан Үндсэн хуулийн бичвэрийг үндэсний монгол бичигт хөрвүүлсэн хувилбар нь 183х143 см хэмжээтэй юм.