Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр эхний 11 сарын байдлаар 382 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 119 хүн гэмтэж, 15 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 180-аар буюу 32 хувиар, гэмтсэн хүний тоо 96 буюу 44.6 хувиар, нас барсан хүний тоо 31 буюу 67.4 хувиар тус тус буурсан аж. Харин үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
Categories