Categories
мэдээ нийгэм

Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг Баянзүрх дүүргийн 79, 136-р сургуульд PCR шинжилгээ авч байна

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 79, 136-р сургууль дээр PCR шинжилгээ авч байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000- 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УГТЭ-ийн 21 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 79, 136-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *