Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйжүүлэлт хийж байна

Баянзүрх дүүрэгт цар тахлын голомт үүссэнтэй холбоотойгоор “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээ авах 19 цэгийн 18510 м2 талбай, БХД-ийн 1 байгууллагын 30 м2, нийт 18540м2 талбайд хийсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллажээ. НМХГ-аас 12 чиглэлээр гаргасан мэдэгдлийг 299 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

Түүнчлэн худалдаа үйлчилгээний 2, эмийн сан, эмнэлгийн байгууллага 5, айл, айлын орц, нийтийн эзэмшил 4, нийт 11 газрын 1254м2 талбайд хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд тус газраас хяналт тавьж байна. Гүний хяналтаар 1 аж ахуйн нэгжийн 20,8 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 1 аж ахуйн нэгжийн 66,5 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, нийт 2 аж ахуйн нэгжийн 87,3 тн, бодис, бараа, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж хилээс чөлөөллөө.
Түүнчлэн 23 автомашины 1258,56м2 талбайд гадаргуугийн, 23 кабинд эцсийн халдваргүйтгэл хийсэн гэж НМХГ-аас мэдээллээ. Халдваргүйжүүлэлт үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *