ӨмнөдМонгол дахь Монгол Улсын иргэдийн нийгэмлэг “Сэтгэлийн илч” тусламжийн аяны хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн алслагдсан гэр хорооллын зорилтот бүлгийн айл өрхөд өнөөдөр хүнсний тусламж хүлээлгэн өглөө.
“Сэтгэлийн илч” тусламжийн аян ӨмнөдМонголын ахан дүүсээс нэртэй тус аяныг Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин нутгийн Алтанхуа, Монгол Улсын иргэн Д.Гантөгс нар санаачилж, Монгол Улсын иргэдийн нийгэмлэг хамтран ажиллахаар хандсан байна. Түүний уриалгыг ӨмнөдМонголын халуун сэтгэлт 130 хүн дэмжиж арванхоёрдугаар сарын 13-ны 13 цагаас эхлэн арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 08:30 цаг хүртэл тав хоногийн дотор нийт 10340 юань цугларчээ. ӨмнөдМонгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг энэхүү хандивийн үйл ажиллагааг дэмжиж өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон цар тахлын үеэр ажил, орлогогүй байгаа хүнд хэцүү амьдралтай 30 айл өрхөд хүнс, түлшний тусламж өгч ажиллалаа.