Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн 8827 иргэн шинжилгээнд хамрагджээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. /2020.12.22/

Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар тус дүүргийн 8827 иргэн PCR шинжилгээнд хамрагдаад байгаа аж. Дүүргийн хэмжээнд коронавирусний шинжилгээг 19 цэг дээр, 09.00-17.00 цагийн хооронд хийж байна. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барих, ажилтан, албан хаагчдын зүгээс хууль, журмын хүрээнд тавьж буй шаардлагыг дагах ёстойг санууллаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төв болон 28 хорооны өрхийн эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэн эмнэлгийн тухайд Эрүүл мэндийн төвийн харьяанд үйл ажиллагаа явуулдаггүй. Гэхдээ Эрүүл мэндийн сайдаас өгсөн чиглэлийн хүрээнд нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг, 2 дугаар эмнэлэг, АШУҮИС-ийн эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлэх арга хэмжээ авч байгаа гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *