Казахстаны парламент Авлигатай тэмцэх хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 10-нд хэлэлцжээ. Харин тус улсын төрийн тэргүүн Кассым-Жомарт гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болж байна. Шинэ хуулиар Казахстаны төрийн албан хаагчдыг гадаадын банкинд данс, хадгаламж нээх, эзэмших, бэлэн мөнгө, үнэт зүйл хадгалахыг хатуу хориглох юм байна. Энэхүү хууль нь төрийн хариуцлагатай алба хашиж буй хүмүүс болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий албан хаагчдаас гадна парламентын гишүүд, шүүгч, прокуроруудад хамаатай аж. Казахстанд төрийн өндөр албан тушаалтнууд оффшор данстай холбоотой дуулиан гарсны дараа ийм арга хэмжээ авахаар болсон байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР