Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1717 хүн тусгаарлалтад байна

Нийслэлийн тусгаарлан ажиглах 17 байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан. Шадар сайдын тушаалаар, тусгаарлан ажиглах байранд мөрдөх журмын дагуу халдвар хамгааллын дэглэм сахих, сахилга, дэг журам, аюулгүй байдалтай холбоотой сургалт хийдэг. Тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдээс ирсэн санал гомдлыг тухай бүрт нь шийдэж байна” хэмээв.

Энэ сард Франкфурт болон Японоос 4 удаагийн нислэгээр Монгол Улсын 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *