Иракийн нийслэл Багдад дахь өндөр хамгаалалттай ногоон бүс даваа гаригт шилжих шөнө халдлагад өртжээ. Ногоон бүс гэдэг нь тус улсын засгийн ордон, төрийн байгууллагуудын байр, дипломат төлөөлөгчдийн газрууд төвлөрдөг хэсэг юм байна. Халдлагын үеэр тус бүсэд байрлах АНУ-ын ЭСЯ-ны C-RAM агаарын хамгаалалтын систем оновчтой ажилласны үр дүнд ноцтой хохирол учраагүй талаар мэдээлжээ. Гэсэн хэдий ч Америкийн талаас халдлагын эздийг олж, хариуцлага тооцохыг уриалсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын ЭСЯ-ыг чиглэн гурван пуужин харвасан гэнэ. Тэдгээр пуужингуудыг устгасан агаарын хамгаалалтын системийг АНУ өнгөрсөн зун ногоон бүсэд байрлуулсан юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР