Categories
мэдээ нийгэм

Хөл хорионы үеэр хэвийн ажиллах 15 салбар

Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээр УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Арванхоёрдугаар сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Энэ хугацаанд дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явна гэдгийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

  1. Эрчим хүч дулаан, сайжруулсан шахмал түлшнээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаа
  3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  5. Улсын онц чухал болон стратегийн чухал объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,
  9. Банкны үйл ажиллагаа
  10. Хэвлэл мэдээлэл,харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа
  11. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа
  12. Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа
  13. Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /ажилчдын 10-15 хувийг оффисоос ажиллуулах зохицуулалттай/
  14. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрах байрууд,
  15. Буяны болон оршуулгын үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг байгууллагууд багтаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *