Categories
мэдээ нийгэм

Нэг хоногийн өндөгний нөөцтэй байна

Сүүлийн өдрүүдэд өндөгний хангамж тасарсан. Иймд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамжийн талаар мэдээлэв.

Тэрээр өндөгний нэг өдрийн нөөц бий гэв.

Манай дотоодын үйлдвэрлэгчид өдөрт 520-550 мянган ширхэг өндөг нийлүүлдэг. Тэд үнээ өсгөлгүй худалдаалж байгаа ч дотоодын өндөгний нийт хэрэглээг дийлэхгүй байгаа аж. Иймд ОХУ-аас өндөг импортолж байна. Өнөөдөр дөрвөн галт тэргээр өндөр авчиржээ. Өмнө нь тус улсаас авто машинаар өндөг авдаг байжээ. Иймд тээврийг галт тэрэг рүү шилжүүлсэн байна.

Хүнсний импорт урд хил дээр долоон хоногийн турш саатсанаас өндөгнөөс гадна нарийн ногооны хангамж саатаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *