Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар: Иргэдийг вакцинжуулахад “Оюутолгой” компани дэмжлэг үзүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Оюутолгой” компанид хандаж уриалга гаргаж байгаа талаараа танилцуулав. Энэ талаар “Цар тахлын хүнд үед Монголын төрийн өмчид болон хувийн компаниуд тодорхой дэмжлэг үзүүлж байна.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр улс даяар ус, цахилгаан, дулааны үнийг хариуцахаар болсон. Харин Монгол орноос жилд хоёр тэрбум ам.долларын орлого олдог “Оюутолгой” компани нийгмийн хариуцлагаа хариуцлагатай үүрмээр байна. Ингэхдээ вакцины үнийн асуудалд анхаарах хэрэгтэй. Монголын Засгийн газар өнөөдөр зээл тусламж хүсэж вакцин авах гэж байна. Гэвч бүх иргэдээ вакцинд хамруулах боломжгүй. Иймд нийт ард иргэдийг вакцинжуулахад “Оюутолгой” компани дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Вакцины үнийн талаар бид судалгаа хийсэн. “Оюутолгой” компанийн нэг сарын орлогоор нийт Монголчуудыг вакцинжуулах тооцоо судалгаа гарсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *