Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг боомтод ажиллаж буй эмчид дэслэгч цол олголоо

Монгол Улсын Засгийн газрын Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тогтоол, шийдвэрийн хугацаанд “Алтанбулаг” хилийн боомтод хязгаарлалтын тусгай горим, журмын дагуу үүрэг гүйцэтгэж буй эмчид дэслэгч цол олгожээ.

Тодруулбал, Халдвар хамгааллын дэглэм журмыг сахиулан хоёр сар гаруй хугацаанд эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж байгаа тус ангийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Б.Нандин-Эрдэнэд ХХЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэслэгч цол олгохоор болсон байна.

Цолыг захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал түүнийг үүрэг гүйцэтгэж байх үед нь гардуулан өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *