Categories
гадаад мэдээ

Сидней хотод 12 хоногийн дараа халдварын шинэ голомт үүсчээ

Австралийн Сидней хотод халдварын шинэ голомт үүсээд байна.

Сиднейн нисэх буудлын олон улсын нислэгийн багийг тээвэрлэж байсан фургоны жолооч халдвар авсан нь батлагдах хүртэл сүүлийн 12 хоногийн хугацаанд халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байсан аж.

Уржигдар 17 хүн халдвар авсан нь батлагдсан тохиолдлын дотор ахмад настны асрамжийн газарт ажилладаг нэг хүн, Сиднейн хэд хэдэн клубт тоглолт хийсэн хамтлагийн бөмбөрчин байжээ. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд халдвар дахин голомтлон тархах эрсдэл үүссэнийг анхааруулж халдвар хамгааллын дэглэмээ сайтар дагаж мөрдөхийг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *