Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ӨЛГИЙ СУМ: Баян-Өлгийд эрчим хүчний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргаснаас хойш цахилгаан эрчим хүчний ачаалал нэмэгдэж байна. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас өгсөн мэдээллээр, өчигдрийн байдлаар тус аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал 12.9 мВт-д хүрч 15 хувиар, өмнөх жирийн өдрөөс 20 хувиар тус тус нэмэгджээ. Харин хэвийн үед оргил ачаалал 10 мВт-д хүрдэг байна. Иймд оргил ачааллын үед буюу 17.00-21.00 цагийн үед өмнөх хэвийн түвшнээс хэтрүүлэхгүй барих, цахилгаан халаагуур зэрэг цахилгаан их зарцуулдаг тоног төхөөрөмж залгахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Хэрвээ хэрэглээ эрс нэмэгдсэн тохиолдолд автомат хязгаарлалтад орох, дэд станц, хүчний трансформатор шатах, агаарын шугам гэмтэх зэргээр цахилгаан эрчим хүчний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *