Гашуунсухайт хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт коронавируст халдварын PCR шинжилгээг ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн баг хийж байна.
Өмнөговь аймгийг Ногоон бүс болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд уг ажлыг зохион байгуулж байгаа юм. Аймгаас томилогдсон 21 эмч мэргэжилтнүүд хоёр дахь удаагаа ээлж солин ажиллаж байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тээврийн жолооч нарт шинжилгээ хийх ажлыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн авто лабораторийн багтай аймгийн БОЭТ, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Ханбогд, Цогтцэций сумын сум дундын эрүүл мэндийн төв, Цагаан хад суурьшлын бүсийн эмнэлэг, Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар тээврийн жолооч нараас 11903 сорьц цуглуулж, PCR шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.