Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх даваа гаригт С.Баярмөнх, Н.Дэмбэрэл, Г.Гэрэл нарын нэг МҮОНРТ-ийн захирал болох магадлал өндөр байна

МҮОНРТ-ийн удирдах бүрэлдэхүүнийг сонгох, томилох асуудал өндрөө аваад байгаа. Үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн томилох асуудал саяхан УИХ-аар хэлэлцэгдсэн. Энэ үед зарим нэр дэвшигчийг эсэргүүцсэн уран бүтээлчэд суулт зарлаж сэтгүүлч Б.Пүрэв тэргүүтэй хүмүүс цагдаагийн байгууллагад саатуулагдан шалгагдсан. Үндсэндээ МАН-ын доторх бүлэглэлүүд МҮОНРТ-д төлөөний хүнээ шургуулах гэснээс уран бүтээлчид болоод улстөрчдийн дунд тэмцэл эхэлсэн. Тэр ч бүү хэл энэхүү томилгооноос эхтэй МАН-ын дотоод хагарал, үл ойлголцол үүсээд байгаа юм. Тодруулбал,
УИХ-ын дарга Г.Занданшатар нь С.Баярмөнх, Н.Дэмбэрэл. Г.Гэрэл нарын нэгийг заавал Ерөнхий захирал болгоно гэж байгаа бол бусад бүлэглэлүүд нь хүлээн зөвшөөрөхгүйгээс хагарал, маргаан ширүүсч байгаа гэх.
Гэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаа ялалт байгуулав бололтой.
Учир нь саяхан шинээр томилогдсон Үндэсний зөвлөл ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс ажилдаа орно. Шинэ Үндэсний зөвлөл шинэ Ерөнхий захирлыг томилох чигтэй байв. Гэтэл хуучин Үндэсний зөвлөл ирэх даваа гаригт МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохоор болж шийдвэрээ гаргажээ.
Заавал явах хүмүүсээр ачаа татуулах хүсэл хэнийх байв. Эх сурвалжууд УИХ-ын дарга Г.Занданшатарт одоогийн Үндэсний зөвлөл үйлчилж байна гэсэн хардлагыг тээж байгаа юм. Яагаад гэвэл шинээр бүрэлдсэн Үндэсний зөвлөл С.Баярмөнх нарыг хүлээн зөвшөөрөхгүй учраас бүрэн эрх нь дууссан, хүчингүй бүтцээр санаагаа гүйцэлдүүлж Ерөнхий захиралд хүнээ томилуулах нь гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр ирэх даваа гаригт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал шинээр томилогдоно. С.Баярмөнх, Н.Дэмбэрэл, Г.Гэрэл нарын нэг сонгогдох магадлал өндөр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *