Categories
гадаад мэдээ

Японд их хэмжээний цас орсны улмаас цахилгаангүй болжээ

Японы хэд хэдэн мужуудад их хэмжээний цас гурван өдөр үргэлжлэн орсны улмаас эрчим хүчний шугам гэмтэж 9 мянган байшин цахилгаангүй болжээ.

Япон тэнгисийн эрэгт орших Ниигата мужид хамгийн хүнд нөхцөл байдал үүсээд байна. Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн оройноос хойш тус мужид 2 м орчим цас унаж, зам хаагджээ. Уулын замд хэдэн зуун автомашин түжигдэж, ихэнх нь өнгөрсөн шөнийн турш ямар ч хөдөлгөөнгүй зогссон аж.

Гифу, Хёго мужуудад эрчим хүч дамжуулах шугамны утсан дээр мод унаж тасалснаас 50 орчим хүн гадаад ертөнцөөс таслагджээ. Аврагчид нэн тэргүүн тэдгээр хүмүүст хүрэх замыг цэвэрлэж, цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд хямралын штаб байгуулж, учирсан хохирлыг арилгах үйл ажиллагааг зохицуулж эхлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *