Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанчулуутын хогийн цэгт “COVID-19”-ийн шинжилгээний сорьц, тариур ил задгай хаясан эсэхийг МХЕГ шалгаж байна

Коронавирусийн халдвар авсан батлагдсан тохиолдлуудаас авсан шинжилгээний сорьц, тариур зэргийг Улаанчулуутын хог цэг дээр ил задгай хаясан байна гэх мэдээлэл гараад байна.

Энэ дагуу газар дээр нь очиж, хяналт шалгалт хийхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баг гарсан талаар тус газраас мэдээлэв.

МХЕГ-аас өчигдөр “Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-иудын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хяналт тандалт хийж байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 277 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 3 тусгаарлан ажиглах байр, 15 түргэвчилсэн оношилгооны цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас гэсэн газруудаас 4,622.3 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан.

Хог хаягдлын бүтцээр авч үзвэл эрүүл мэндийн байгууллагаас 4,083.4 кг /хурц үзүүртэй, эмгэг хог, эмийн болон эсэд хортой, бусад халдвартай/, тусгаарлах байрнаас 97.9 кг, PCR шинжилгээний 285.2 кг, онгоц, карго ачаа тээврийн 82.3 кг хог хаягдал цуглууллаа. Цуглуулсан 4,548.8 кг хогийг устгаснаас 3,265 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1,283.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгалаа” хэмээн мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *