Categories
мэдээ нийгэм

Хужирбуланд гэр шатаж хоёр хүүхэд амиа алджээ

Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд гэр шатаж 4,6 настай хоёр хүүхэд амиа алджээ.

Хэргийг тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн нэгдүгээр хэсгийн гуравдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 14:27 цагт өгчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна. Гал түймэрт 4 настай, эмэгтэй А, 6 настай, эрэгтэй А нар өртөж нас баржээ. Хэргийг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *