Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх морь өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 17. Бархасбадь гариг. Билгийн тооллын 3, хөх морь өдөр. Өдрийн наран 08:37 цагт мандан 17:00 цагт жаргана. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцэл буцаахад сайн.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал элбэг болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *