Categories
мэдээ нийгэм

Тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байна

Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна.

Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа” гэв.

Мөн зэрэг бууруулаа гээд хариуцлага сулрах асуудал байхгүй. Зэрэг буурсан гээд амны хаалтаа авч хаяад, олон нийтийн газар бөөгнөрөөд байж болохгүй. Тайвшрах цаг хараахан болоогүй. ААН-үүдэд халдвар хамгааллын дэглэм сахих түр журмыг хүргүүлсэн тул журмын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг мэдээллийн төгсгөлд тэрээр анхааруулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *