Categories
мэдээ улс-төр

Ц.Туваан: Би дуртайдаа, намын даргын үүргийг гүйцэтгээд байгаа юм биш. Бүх зүйл дүрэмд заасны дагуу явагдаж байгаа

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ “Одоогийн байгаа АН-ын удирдлага дүрмийн бус” гэж сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан. Үүнтэй холбогдуулан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “УИХ-ын сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн.Сонгуулиар манай нам УИХ-д олонх болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох Намын дарга, Дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай.

Гэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ процесс болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Дүрмийнхээ дагуу тухайлбал, Намын үндсэн дүрмийн 5.17.6.1 дэх заалтын дагуу миний бие өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгээд явж байгаа. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл байх. Та бүхэн ч тухайн үед харсан байх. УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга “би хариуцлагаа хүлээж огцорч байна” гэдгээ зарласан. Өөрийн биеэр надад тамгаа гардуулж өгсөн шүү дээ.

Одоо дүрмийн бус гэж хэлснээр дүрмийн бус болчихдог ч эд биш. Мөн би дуртайдаа, хүсэл сонирхолтой доо ч намын даргын үүргийг гүйцэтгээд байгаа юм биш. Бүх зүйл дүрэмд заасныхаа дагуу явж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *