Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймагт 4588 хүн гэрийн ажиглалтад байна

Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журмын хүрээнд Хэнтий аймагт 4588 иргэн ирж гэрийн ажиглалтад байгаа аж.

Хэнтий аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр “Өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагаас түүвэрчилсэн судалгаагаар эдгээр иргэдээс оношилгоонд хамруулна. Өнгөрсөн хугацаанд 912 хүнд түргэвчилсэн оношлуур, 12 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан байна. Аймгийн нөөцөд 950 түргэвчилсэн оношлуур байгаа гэнэ. ЭМЯ-наас 5000 оношлуур хүссэн хүсэлтийн дагуу Нэгдсэн эмнэлгийн эмийн төсөвт нэг бүр нь 21500 төгрөгийн үнэтэй 5000 оношлуурын төсвийг шийдвэрлэжээ.Тун удахгүй захиалгаа хийж ирэх долоо хоногт татан авах аж. Үүнчлэн PCR оношилгооны аппаратыг тухайн үед нийлүүлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *