Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын тохирол ирэх ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын энэ оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 20-ны ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Тиймээс иргэдийг баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг мэдээллээ.

Иргэд 2020 оны 11 дүгээр сарын 1-30-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 12 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ сарын супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *